10000- с дээш хүнд нүүрний иогийн хичээл заасан, Монголын хамгийн туршлагатай багш нарын нэг
Сайн байна уу︖ Залуу нас иога ХХК үүсгэн байгуулагч, нүүр биеийн иог, эмэгтэйчүүдийн тусгай сургалт Интимфитнесс, бясалгалын багш Хишигжаргал байна. 2017 онд Залуу нас иога ХХК – үүсгэн байгуулж одоог хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулан, нүүрний иог, биеийн иог, эмэгтэйчүүдийн тусгай сургалтуудыг цахим болон танхимаар хичээллүүлсээр байна. Нийт 10 гаруй жил иог, пилатесээр хичээллэн, 2017 оноос хойш тасралтгүй нүүр, биеийн иог зааж, мөн Татьяана Кожевникова (эмэгтэйчүүдийн нууц булчингаараа 14 кг өргөж Дэлхийн Гиннесийн рекордыг эвдсэн багш) дээр очин суралцаж 2019 оноос эмэгтэйчүүдийн тусгай сургалт Интимфитнессийг албан ёсны эрхтэйгээр зааж эхэлсэн. 2013 онд Москвагийн Удирдлагын Их сургуулийг менежмент чиглэлээр төгссөн. Анх эрүүл мэндийн шалтгаанаас болж иогийн зам мөрийг хөөх болсон. 2023 онд Бясалгалыг багшаар сурч төгссөн. 2024 оны 2 сараас Баруун Австралийн MURDOCH UNIVERSITY(Murdoch их сургууль) - д бизнесийн чиглэлээр суран, Австралийн Перт хотод гэр бүлийн хамт амьдарч байна.
ХЭРЭВ ТАНЫ БҮРТГҮҮЛСЭН СУРГАЛТ ТААЛАГДАХГҮЙ БОЛ ТА БҮРТГҮҮЛСЭН ӨДРӨӨС ЭХЛЭН 7 ХОНОГТ БАГТААН ТӨЛБӨРӨӨ 100 ХУВЬ БУЦААН АВАХ БОЛОМТОЙ. GROWWITHUKA@GMAIL.COM ХАЯГ РУУ ЦАХИМ МЕССЭЖ ЯВУУЛАН БУЦААЛТАА ХИЙЛГЭЭРЭЙ!
Та дараах холбоосоор орж email хаягаа бүртгүүлснээр олон төрлийн үнэгүй хичээлүүд үзэх, онцгой хямдралтай сургалтын талаарх мэдээллийг цаг тухайд нь авах боломжтой